Буриадын улсын их сургууль нь Орос хэлний бүх төрлийн сургалтууддаа урьж байна

Буриадын улсын их сургууль нь Орос хэлний бүх төрлийн сургалтууддаа урьж байна

Д.Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль нь (Улаан-Үүд) гадаад иргэдийг “Орос хэлийг гадаад хэлний хувьд сурах” сургалтандаа урьж байна. Сургалтын үйл явц нь орос хэлний мэдлэгийн түвшнээс хамаараад хэд хэдэн түвшинд явагдана. Үүнд: анхан шатны анги (Үндсэн шат), дунд шатны анги (Анхан сертификатын түвшин), гүнзгийрүүлсэн анги (2 дахь сертификатын түвшин) байна. Курсыг төгссөний дараа сертификат олгоддог.

Түүнээс гадна тус сургуулийн Тестийн төв нь гадаадын иргэдийн ОХУ-ын иргэншил авахад шаардлагатай болдог үндсэн, анхан, 1-р, 2-р, 3-р, 4-р шатны орос хэлний мэдлэгийн түвшинг тогтоон сертификат олгох шалгалт өгөх боломжийг олгож байна. Тестийн төв нь ОХУ-д ажил эрхлэх, түр оршин суух эсвэл байнгын оршин суух иргэдэд орос хэл, Оросын түүх, ОХУ-ын гадаадын иргэдэд зориулсан гол хуулиуд зэрэг цогц шалгалтуудыг авах үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Буриадын улсын их сургууль нь “Орос хэлний багш нарт зориулсан гүнзгийрүүлсэн орос хэл”, “Аялал жуулчлал”, “Тестийн шалгалтанд хийх бэлтгэл” зэрэг бусад сургалтууддаа 2020 оны 8 сарын 25-ныг хүртэл элсэлт авч байна.

Холбогдох мэдээллийг 8045-6680 дугаараас авна уу.