Буриадын улсын их сургууль нь олон улсын ARES рейтингээр үнэлэгдлээ Дэлхийн их сургуулиудын чансааг тогтоогч ARES агентлагийн эрэмбээр Д.Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль нь ВВ+ индекс бүхий үйл ажиллагааны өндөр үзүүлэлттэй номинацид шалгарчээ. Энэ жил ARES-ын рейтинг нь 9 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа бөгөөд энэ хугацаанд рейтингэд оролцогч сургуулиудын тоо 20 дахин нэмэгдэв. ARES нь олон улсын бусад рейтингүүдээс объектив чанараараа ялгардаг. ARES нь орчин үеийн мэдээллийн технологийг ашигладаг бөгөөд жил бүр автомат горимоор шаардлагатай өгөгдлүүдийг цуглуулан боловсруулдаг. Тиймээс түүний мэдээллийн бааз нь жилээс жилд улам нэмэгдсээр байна. Үүгээрээ THE (Timed Higher Education) рейтингээс хэрвээ тухайн сургуулийн мэдээллийн бааз байхгүй бол тухайн бүс нутгийн сургуулиудын дундаж үзүүлэлтүүдээр тодорхойлдогоос ялгаатай юм. ARES-ын гол шалгуур нь сургалтын чанар (100%-иас 35% нь) болон түүнийг сайжруулах стратеги хандлагыг чухалчилдаг. Үүнд сургалтан дахь шинэ технологийн ашиглалт, сургалтын чанарын мониторинг, багш нарын мэргэжил дээшлүүлэлт, инновацлаг дэд бүтэц байгуулж буй эсэхийг тооцдог байна. 20% нь эрдэм шинжилгээний судалгаа, 15% нь олон улсын үйл ажиллагаа, 15% нь ажил олгогч нартай хамтран ажиллаж буй байдал, 15% нь тухайн сургуулийн бүс нутаг дахь нэр хүнд зэргийг тус тус харгалздаг. Эдгээр үзүүлэлтүүд нь хүмүүнлэгийн чиглэлийн сургуулиудын техникийн чиглэлийн сургуулиудын эгнээнд багтан дээгүүр байр эзлэх боломжийг олгодог. Буриадын улсын их сургууль нь ARES рейтингээр 140-р байранд жагссан бөгөөд Эрхүүгийн их сургууль 114-т, Тюмений улсын их сургууль 138-рт, Номхон далайн улсын их сургууль 146-рт, Филлиповын нэрэмжит Буриадын хөдөө аж ахуйн академи нь 236-рт жагсажээ.