Новосибирскийн архитектур-барилгын (Сибстрин) улсын их сургуулийн зайны физикийн лабораторийн цогц ажлууд нь ЖИШИГ ОНЛАЙН СУРГАЛТААР ҮНЭЛЭГДЛЭЭ

Новосибирскийн архитектур-барилгын (Сибстрин) улсын их сургуулийн зайны физикийн лабораторийн цогц ажлууд нь ЖИШИГ ОНЛАЙН СУРГАЛТААР ҮНЭЛЭГДЛЭЭ

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам нь тус сургуулийн физикийн онлайн лабораторийн ажлуудыг зайны сургалт руу шилжих амжилттай кэйсээр тодорхойллоо.

Тус виртуал лабораторийн ажлуудыг Физик химийн тэнхимийн эрхлэгч, доцент Евгений Петрович Матус болон уг тэнхимийн лабораторийн эрхлэгч профессор Михаил Сергеевич Соппа нар бүтээжээ. Физикийн үзэгдлийн компьютер модель нь цаг хугацаа-орон зайн хэмжүүрээр гүйцэтгэгдсэн бөгөөд үүгээр уг туршилтыг бодит байдалд ойртуулсан байна.

Лабораторийн ажлын явцад оюутан нь тооцоолол хийх, хүснэгт болон тест бөглөх зэрэг ажлуудаас бүрдсэн хөдөлгөөнт туршилтын ажлыг гүйцэтгэнэ. Лабораторийн ажлын үр дүнгийн тайланг автомат дүнгийн системээр дүгнэж, энэ нь цаашид хянах болон багштайгаа эргэж холбогдох боломжтойгоор их сургуулийн төв порталын архивт хадгалагдана.

Эдгээр лабораторийн ажлуудыг хийх явцад интернэтээр бэлэн бодолт хайх эсвэл бусад хүмүүсийн ажлуудын үр дүнг ашиглах боломжгүйгээрээ онцлогтой юм. Лабораторийн ажлыг зөвхөн НАБУИС-ын оюутнууд тус сургуулийн зайны сургалтын MOODLE платформ дээр ашиглах боломжтой.

Өнөөдөр сургуулийн бүх сургалтын хөтөлбөрүүд онлайн хэлбэрт шилжсэн бөгөөд бүх оюутнууд багш нар өөрийн гэсэн хувийн ажлын талбартайгаас гадна бүгд форум, видео-конференц, файл илгээх, даалгаврууд, даалгавруудын үнэлгээ, тест зэрэг бүх төрлийн онлайн харилцааны сүлжээнүүдэд нээлттэй болсон.

 

Новосибирскийн архитектур-барилгын их сургуульд суралцахыг хүсвэл эндээс мэдээлэл авна уу.