Башкирын их сургууль ИНТЕРФАКС рейтингээр байр сууриа ахиулсаар байна

Башкирын их сургууль ИНТЕРФАКС рейтингээр байр сууриа ахиулсаар байна

Оросын үндэсний "Интерфакс" мэдээллийн группын "Үндэсний их сургуулиудын рейтинг"-ээр Башкирын улсын их сургууль нь ОХУ-ын их сургуулиудаас Пермийн үндэсний судалгааны политехникийн их сургуулийн хамт 57-58-р байранд орж, Башкир улсын хэмжээнд тэргүүлэх чансаагаа хадгалж чадлаа. Сүүлийн жилүүдэд тус сургууль нь олон улсад болон Орос улсдаа өөрийн байр сууриа тогтмол дээшлүүлж байгаа бөгөөд ОХУ-ын "холбооны", "үндэсний", "тулгуур" гэсэн статустай сургуулиудыг ч ардаа орхижээ. 

"Интерфакс" мэдээллийн агентлаг нь их сургуулиудын боловсрол, брэнд, судалгааны ажил, нийгэмшил, даяарчлал, инноваци гээд олон төрлийн үйл ажиллагааных нь нээлт ололтуудыг ч тодорхойлсон байна. Үүнд тус сургууль нь боловсролын чанараараа ОХУ-даа 25-26-р байр, бүс нутагтаа 1-рт; судалгааны ажлуудаар ОХУ-даа 35-р байранд; инновацаар 71-72-р байранд тус тус жагссан бөгөөд энэ нь БашУИС-ын тогтовортой стратегийн хөгжлийг илэрхийлж байгаа юм. 

БашУИС-ын олон улсын болоод Оросын үндэсний рейтингүүдтэй эндээс танилцаарай.