НИТУ «МИСиС» ОХУ-ын шилдэг сургуулиар тодорчээ Forbes сэтгүүлийн чансаагаар ОХУ-ын Үндэсний технологийн судалгааны их сургууль болох НИТУ «МИСиС» тус улсын шилдэг сургуулиар тодорчээ. Энэ талаар тус сургуулийн ректор Алевтина Черникова ярихдаа “Их сургууль бизнесийн байгууллагууд болон 1600 гаруй компанитай нягт хамтран ажилладаг. Стратегийн түвшний бизнесийн түншүүд гэвэл ОМК, «Металлоинвест», Hyawei, Mail.ru, «Северсталь», «Норникель», «Русал» зэрэг байгууллагуудыг дурдаж болно. Мөн тэрбээр, НИТУ «МИСиС» төгсөгчид бизнес сонирхдог бөгөөд сургууль тэдэнд зориулан хичээлийнх нь хажуугаар мэргэжлийн зам мөрийг нээхийг хичээдэг. Forbes-ийн жагсаалтын гурван оролцогч нь их сургуулийн ажиглалтын зөвлөлийн гишүүд гэдгийг тэрбээр онцлов. Тэд бол Алексей Кузьмичев, Анатолий Седых, Филарет Гальчев нар юм. Алексей Кузьмичев бол ОХУ-ын чинээлэг 200 бизнес эрхлэгчийн 16-д бичигддэг бол Анатолий Седых 115-т, Филарет Гальчев 2018 онд 99-т бичигдсэн ажээ.