card

Санкт-Петербургийн мэдээлэл, технологи, механик, оптикийн их сургууль (ИТМО)

ИТМО нь Оросын соёл, шинжлэх ухаан-боловсрол, инновацийн хосгүй төв болох Сант-Петербург хотод оршин, мэдээлэл, фотонны технологийн салбарт Оросын тэргүүлэх их сургуульд тооцогддог. Тус сургууль нь дэлхийн шилдэг 100 IT-ийн их сургуулийн тоонд багтаж, компьютерын шинжлэх ухааны салбар дахь ТНЕ рейтингэд 74-р байр, физикийн ухаанаар ТОП-300 их сургуулийн нэг болж, цахилгаан техник ба электроникийн чиглэлээр ТОП-400, “Автоматжуулалт ба удирдлага”-ын салбар дахь ТОП-100 дахь их сургуулийн тоонд тус тус ордог.

ИТМО нь олон улсын программчлалын чиглэлээр зохиогддог оюутны багийн тэмцээнд 7 удаа тэргүүн байр эзэлсэн цорын ганц сургууль. Төгсөгчид ANDROID систем боловсруулахад ашигладаг албан ёсны хэл болох KOTLIN-ыг зохион бүтээсэн байдаг.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх