card

Оросын боловсролын үзэсгэлэн нь 2016 оноос хойш жил бүр EDURUSSIA Оросын соёл боловсролын төвөөс зохион байгуулдаг арга хэмжээ бөгөөд энэ жил 2023 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд 9 дахь удаагаа танхимаар болон онлайнаар хосолсон хэлбэрээр зохиогдох гэж байна.

Оросын боловсролын үзэсгэлэн нь Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын топ зэрэглэлийн тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил, сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгохоос гадна, Оросод суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, зорчих тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг нэгэн доор олгодог Монгол дахь цорын ганц талбар болно.  

Үзэсгэлэнд жил бүр ОХУ-ын чансаа өндөр 20-30 их сургуулиуд 10 гаруй муж хотуудаас хүрэлцэн ирж оролцдог бөгөөд өнөөдрийн байдлаар 33 муж хотуудаас 70 гаруй шилдэг их сургуулиуд тус үзэсгэлэн дээр боловсролын үйлчилгээгээ санал болгоод байна.Үзэсгэлэнгийн үеэр Улаанбаатар дахь “Русский дом”-с Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар албан ёсны мэдээлэл, зөвлөгөө өгч хэрхэн бичиг баримтаа зөв бүрдүүлэх, орчуулга хийлгэх, https://education-in-russia.com  сайтанд бүртгүүлэх талаар зааварчилгаа өгдөг.  

Мөн үзэсгэлэнгийн туршид мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын шилдэг нээлтүүд, ололт амжилт, шинэ оновчтой бүтээл, брэнд бүтээгдэхүүнүүд, IT, дижитал технологи, анагаах ухаан, нисэхийн салбар, инженер техник, бизнесийн удирдлага, эдийн засаг, хими технологи зэрэг чиглэлүүдээр шилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц, ярилцлага, үзүүлэх сургалтууд болохоос гадна, Орос улсад суралцаж буй оюутнууд болон Орос улсад суралцан амжилттай төгсөгчдийн төлөөллүүдтэй уулзан, тэдний үнэтэй зөвлөгөө, амжилттай суралцах арга туршлагуудаас нь хуваалцах боломжтой байдаг. 

Үзэсгэлэнд оролцсоноор үзэгч оюутан, сурагч, залуус, тэдний аав ээжүүд Оросын шилдэг их сургуулиудын төлөөлөгчидтэй аливаа зуучлагчгүйгээр шууд холбогдон, тэтгэлгээр суралцах сургуулиа урьдчилан судалж, ОХУ-д тэтгэлгээр суралцах цогц мэдээллийг нэгэн дороос авдаг тул Таныг ч мөн 2023 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохиогдох Оросын боловсролын үзэсгэлэнд урьж байна!

“Оросын боловсролын үзэсгэлэн-2023”-д оролцсоноор:

  • Орос улсад хүссэн сургуульдаа, сар бүрийн мөнгөн тэтгэмжтэй 100% үнэ төлбөргүй суралцах боломжийг атгана  
  • Англи хэл дээр суралцах, ОХУ-с гадна бусад орнуудын “2+2” хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой
  • Үзэсгэлэнгийн үеэр зохиогдох тест, шалгаруулалтад оролцож газар дээр нь тэтгэлэг авах эрхэд нэвтэрнэ
  • Тэтгэлгээр суралцах 600 гаруй мэргэжил, сургуулийнхаа сонголтыг урьдчилан оновчтой хийж судлах боломжтой
  • Хүссэн асуултаа элсэлтийн албаны зөвлөхүүдээс шууд орчуулагчийн тусламжтайгаар монгол хэл дээр асууж, лавлана
  • Үзэсгэлэнгийн үеэр болон үзэсгэлэнгийн дараа хэрэгтэй мэдээллүүдээ 1-сарын хугацаанд татаж авах эрхтэй
  • Үнэ төлбөргүйгээр master-class, сургуулиудын танилцуулга, вебинарууд гээд үзэсгэлэнгийн бүхий л арга хэмжээнүүдэд үнэ төлбөргүй оролцоно 
  • Сургууль, хот, амьдралын хэв маяг, өртөг, орчин гэх мэт цогц мэдээллийг нэгэн доороос авна
ҮЗЭСГЭЛЭНД БҮРТГҮҮЛЭХ

Үзэсгэлэн хэнд зориулагдсан бэ?

Шинэ Орос орон бол өнөөгийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг. Анагаах ухаан, академик боловсрол, шинжлэх ухаан, инженерийн шийдлүүд, сансар судлал, аюулгүй байдал, батлан хамгаалах, сонгодог урлаг, соёл иргэншлээрээ дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг. Монгол улс нь 70 гаруй жилийн турш Орос оронтой ах дүүгийн харилцаатай явж ирсэн. Өнөөгийн манай орны бүтээн байгуулалт, НҮБ-д бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан үнэлгээ авч байсан үзүүлэлт бол Орос хөрш орны ач тус билээ.

Иймээс дэлхийн боловсролыг тив дамнан эрэх бус хил залгаа Орос орондоо эзэмшин, Монголд хамгийн их тэтгэлэг олгож байгаа боломжийг бүү алдаарай! Учир нь Оросод сурна гэдэг нь академик боловсрол эзэмшихээс гадна оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан Европ, Азийн бусад орнуудад суралцах, урлаг спорт, олон улсын форум, арга хэмжээнүүдэд оролцох Таны амьдрал дахь онц сонирхолтой аялал юм шүү!

Оросын боловсролын үзэсгэлэн бол...

“Оросын боловсролын онлайн үзэсгэлэн – 2023”

Дараа жилийн боломжоо одоо нээцгээе! Энэ бол ОХУ-ын Засгийн газрын 100 хувь тэтгэлэг! Тэтгэлэгт:
  • Орос хэлний мэдлэг, ЕЭШ-ийн оноо шаардахгүй
  • Бакалавр, магистр, докторын 600 ТЭТГЭЛЭГ
  • 5-6 жилийн үнэ төлбөргүй сургалт 
  • Сар бүрийн цалин
  • 600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас сонгоно
  • Элсэлтийн зөвлөхүүдтэй монгол хэл дээр шууд холбогдоно
  • Банкинд мөнгө байршуулахгүй, ажил хийх зөвшөөрөлтэй
  • Сургууль, байр - нэгдсэн кампус хотхонд байрлана
Бүртгүүлэх

Үзэсгэлэнд оролцогч сургуулиуд

БУСАД СУРГУУЛИУД

Хүсэлт илгээх