ОХУ-д суралцах нэгэн гол давуу тал нь Та орос хэлийг мэддэг байх шаардлагагүй, бусад орнууд шиг хэлний шалгалтын оноо ч хэрэггүй. 9 сарын хугацаанд суралцах чиглэлээрээ бэлтгэл ангид орос хэлийг сурах бүрэн боломжтой.
Бэлтгэл анги нь Таны бакалавр, магистраар элсэн суралцахад шаардлагатай хэмжээний цогц мэдлэгийг олгоно. Учир нь орос хэлээс гадна мэргэжлийн хичээлүүдээр (инженер-техникийн, анагаахын, хүмүүнлэгийн, байгалийн шинжлэх ухааны г.м.) бэлтгэдэг. Жишээ нь Та анагаахын чиглэлээр суралцах бол орос хэлээс гадна хими, биологи, анатоми зэрэг хичээлүүдийг судлахаас гадна тэтгэлгээр суралцах тохиолдолд энэ нь Танд маш том суурь бэлтгэл болох юм.