Яагаад Орост сурах гэж?
Ажил хийх эрхтэй: 2020 оноос хойш ОХУ-д сурч буй гадаад оюутнууд албан ёсоор ажил хийх зөвшөөрөлтэй болсон.
Хос хөтөлбөр: Зөвхөн орос хэл дээр биш, бусад хэл дээр хичээлүүдээ сонгон суралцах боломжийг их сургуулиуд санал болгодог. Мөн түүнчлэн хос дипломын хөтөлбөрөөр бусад улсуудад 2,3 дахь жилээсээ суралцах боломжтой.
Сурангаа аялах: ОХУ нь дэлхийн хамгийн том газар нутагтай, Евроазийг дамжин оршдог олон үндэстний түүх соёлын баялаг болсон гүрэн юм. Иймд сурч амьдрах хугацаандаа үзэх олон сонирхолтой, газруудтай
Оюутны кампус: Оросын томоохон их дээд сургуулиудын хотхонууд нь ихэвчлэн хотын төвд, музей, театр, кафе, рестораны эргэн тойронд байрладаг. Оюутны хотхонууд нь амралтын төв, спортын байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, парк, номын сан, театр, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг олон төрлийн дэд бүтэцтэй.
Монголын боловсон хүчний суурь: Монгол улсын анагаах, барилга, хууль, цэрэг хүчний байгууллага, боловсрол, урлаг, сонгодог урлаг, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбаруудын суурь нь Оросынх байдаг бөгөөд төгсөж ирээд ажлын байранд гарахад хялбар байдаг.
Хэрвээ Та ОХУ-д сурахаар шийдсэн бол бид Танд Оросын шилдэг их сургуулиудтай хамтарсан хэлний бэлтгэлээс эхлэх “STUDY IN RUSSIA” хөтөлбөрийг санал болгож байна.
“STUDY IN RUSSIA” хөтөлбөр Танд юу өгөх вэ?
Хэрвээ Та Оросын аль нэг их дээд сургуульд хэлний бэлтгэл, бакалавр, магистрт сурах гэж байгаа бол энд бүртгүүлнэ үү.
Бид танд мэргэжил, сургууль сонголтоос эхлээд бичиг баримтуудаа бүрдүүлэх, виз, даатгал, оюутны байраа сонгох, Орос руу сургуульдаа хэрхэн очиж суралцах талаар цогц мэдээлэл бүхий зөвлөх үйлчилгээг үзүүлэх болно оо.
Хэрэв асууж тодруулах зүйл байвал манайд хандана уу!
7515-7700 [email protected]