Гадаад оюутнууд 7 хоногийн 5 өдөр, өдөрт 3 академик цагаар зайны сургалтанд суралцаж, хичээлийн хуваарийг цагийн зөрүүг тооцон оюутан нэг бүрт гаргах юм байна.
ЗХХИС-ийн “Сувилагч” –ийн тусгай дунд мэргэжил ирээдүйн эрүүл мэндийн салбарын чадварлаг мэргэжилтэнгүүдийг бий болгоно” хэмээн тус сургуулийн тэнхимийн эрхлэгч Николай Дъячковский хэлжээ.
Буриадын улсын их сургууль нь 2020 оныхоо бакалавр, магистр, специалитет, аспирантурын сургалтын хөтөлбөрүүддэээ элсэлтийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Башкирын улсын их сургуулийн гадаадын иргэдийн бэлтгэл анги нь ОХУ-ын БШУЯамнаас албан ёсоор санал болгодог холбооны түвшний хэлний бэлтгэл ангиудын жагсаалтад ордог бөгөөд өнөөдрийн байдлаар 50 гаруй орнуудаас ирсэн оюутнуудыг анагаах ухаан-биолог, инженер-техник технологийн, хүмүүнлэгийн, эдийн засгийн болон байгалийн шинжлэх ухааны гээд 5 үндсэн чиглэлээр бэлтгэж байна.
Эрхэм оюутнууд, багш, эцэг эхчүүд ээ! ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвлөмжийн дагуу тухайн бүс нутагт цар тахлын тогтвортой тайван байдал байгаа тохиолдолд НАБУИС (Сибстрин) нь 2020.09.01-нээс хичээлийн шинэ жилийн сургалтаа сургуулийн танхимууддаа өдрийн анги болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр эхлэх гэж байна.
Тус сургуулийн ректоратын шийдвэрээр магистраар сурч буй оюутнуудынхаа тэтгэлгийг 40%-иар нэмэгдүүлж 5320 рубль /213,000₮/ болголоо. Харин эхний семестрийнхээ шалгалтыг хугацаандаа амжилттай өгсөн тохиолдолд 7890 рубль /316,000₮/ авах юм байна.
ОШУСТ нь энэ намраас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-д суралцах болсон, хэлний бэлтгэл дамжаанд эхний жилээ суралцахаар шилэгдсэн болон орос хэлний мэдлэг, ярианы чадвараа дээшлүүлэх хүсэлтэй хэн хүнийг орос хэлний зуны эрчимжүүлсэн сургалтандаа урьж байна!
Та 25-35 настай хүн мөн үү? Та залуу хийгээд амбицтай хүн үү? Улс төр эсвэл олон нийтийн ажил сонирхдог хүн үү? Та шинжлэх ухаан эсвэл соёл, ХМХ эсвэл спортын салбарын мэргэжилтэн үү? Тийм бол “Шинэ үе” хөтөлбөр танд Россотрудничество агентлагийн хэрэгжүүлж буй Оросын залуучуудын хосгүй хөтөлбөрийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох хосгүй боломж олгож байна. Энэ нь Орос улсад ирж танилцах боломжийг олгоод зогсохгүй мэргэжлийн холбоо тогтоох, оросын төрийн хийгээд төрийн бус бүтэц, залуучуудын ба олон нийтийн байгууллагуудтай урт хугацааны түншийн харилцаа тогтоох боломжийг нээж өгнө.
Санкт-Петербургийн үндэсний судалгаа шинжилгээний мэдээллийн технологи, механик, оптикийн их сургууль нь жил бүр математик болон мэдээлэл зүйгээр олон улсын олимпиадыг явуулдаг юм. Олимпиадад түрүүлсэн хүүхдүүд ITMO их сургуульд олгосон ОХУ-ын Засгийн газрын Боловсрол, шинжлэх ухааны яамны тэтгэлэгийн хүрээнд техникийн чиглэлээр үнэ төлбөргүй суралцах боломжтой.
Санкт-Петербургийн улсын их сургууль нь жил бүр дэлхий даяар 13-30 насны ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулиудын оюутнуудын дунд орос хэлний олимпиад явуулдаг бөгөөд энэ онд тус олимпиадад дэлхийн 93 орны 3200 гаруй хүүхэд залуучууд оролцож байгаа билээ.
Монгол дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс /РЦНК/ ерөнхий боловсролын сургуулийн ахлах курсын сурагчдад зориулан орос хэлний эрчимжүүлсэн сургалтыг нэгдүгээр сарын 20-оос эхлүүлэхээр болжээ. Тус эрчимжүүлсэн сургалт нь нэгдүгээр сарын 20-оос гуравдугаар сарын 20 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж. Сургалт нь ажлын өдрүүдэд 15.00 -18.15 цагийн хооронд хичээллэх юм.
Манай улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар ирэхдээ тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-ыг буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарч байна.