Санкт-Петербургийн үндэсний судалгаа шинжилгээний мэдээллийн технологи, механик, оптикийн их сургууль нь жил бүр математик болон мэдээлэл зүйгээр олон улсын олимпиадыг явуулдаг юм. Олимпиадад түрүүлсэн хүүхдүүд ITMO их сургуульд олгосон ОХУ-ын Засгийн газрын Боловсрол, шинжлэх ухааны яамны тэтгэлэгийн хүрээнд техникийн чиглэлээр үнэ төлбөргүй суралцах боломжтой.
Ихэнх оюутнуудад их дээд сургуулиа сонгох хамгийн чухал хүчин зүйл нь оюутны хотхон байдаг бөгөөд тэрхүү хотхон нь дэд бүтэц нь шийдэгдсэн, амьдрахад тав тухтай, тохилог байх нь чухал.
Санкт-Петербургийн улсын их сургууль нь жил бүр дэлхий даяар 13-30 насны ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулиудын оюутнуудын дунд орос хэлний олимпиад явуулдаг бөгөөд энэ онд тус олимпиадад дэлхийн 93 орны 3200 гаруй хүүхэд залуучууд оролцож байгаа билээ.
Их Британийн Quacquarelli Symonds (QS) судалгааны байгууллагаас дэлхийн шилдэг их, дээд сургуулийн 2020 оны чансааг танилцуулжээ. Тус жагсаалтад ОХУ-ын 25 их, дээд сургууль багтсан байна.
Монгол дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс /РЦНК/ ерөнхий боловсролын сургуулийн ахлах курсын сурагчдад зориулан орос хэлний эрчимжүүлсэн сургалтыг нэгдүгээр сарын 20-оос эхлүүлэхээр болжээ. Тус эрчимжүүлсэн сургалт нь нэгдүгээр сарын 20-оос гуравдугаар сарын 20 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж. Сургалт нь ажлын өдрүүдэд 15.00 -18.15 цагийн хооронд хичээллэх юм.
Манай улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар ирэхдээ тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-ыг буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарч байна.
Forbes сэтгүүлийн чансаагаар ОХУ-ын Үндэсний технологийн судалгааны их сургууль болох НИТУ «МИСиС» тус улсын шилдэг сургуулиар тодорчээ.
2019 оны 12 сарын 3-нд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын уулзалт Москва хотноо болсон билээ.
ОХУ-ын нийгмийн судалгааны төв тус улсад суралцаж буй гадаад оюутнуудын дунд судалгаа явуулжээ.
2019 оны намраас Оросын аливаа улсын их сургуулийг онц дүнтэй төгсөж байгаа гадаад оюутнуудад хугацаагүйгээр байнгын оршин суух эрх олгохоор боллоо.
Сүүлийн үед Оросын их дээд сургуулиудын нэр хүнд дэлхийн рейтингүүдэд дээгүүр байр суурь эзлэх болсон. Чансаа өндөр их дээд сургуулиуд нь дэлхийн тэргүүлэх QS, THE, ARWU зэрэг рейтингүүдэд хэдийн жагсаад байгаа.
Дэлхийн хотуудыг амьдралын чанар, өртөг, эрүүл мэнд, гэмт хэрэг гаралт, байгаль орчны бохирдол, аяллын өртөг зэргээр нь эрэмбэлдэг хамгийн том мэдээллийн бааз бүхий NUMBEO.COM нь дэлхийн 328 аюулгүй хотыг зарлажээ.