9 сарын 25-26-ны өдрүүдэд Ельцин төв дээр Свердловск мужийн Засгийн газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Уралын бүс нутаг дахь аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох VIII “Большой урал-2020 олон улсын аялал жуулчлалын форум зохион байгуулагдлаа. Форумын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд 17 арга хэмжээ буюу бага хурал, дугуй ширээний уулзалтууд, үзүүлэх сургалтууд болон экспертүүдийн илтгэл лекцүүд зохиогдсон байна.
2019 оны эцсийн байдлаар тус сургуулийн оюутнуудын 2513 шинжилгээ, судалгааны нийтлэлүүд Wos, Scopus, РИНЦ сэтгүүлүүдэд хэвлэгджээ. Нийтлэлээрээ тэргүүлэх байруудыг анагаах ухаан, багшийн салбарынхан эзлэж байна.
9-р сарын 21-26-ны өдрүүдэд Зүүн хойт холбооны их сургууль дээр “Оюутны шинжлэх ухааны 7 хоног” арга хэмжээ болж, анх удаагаа эрдэм шинжилгээний бага хурал, семинар, олимпиад, шинжлэх ухааны лекц, үзүүлэх сургалтууд бүгд онлайн хэлбэрээр явагдах гэж байна.
Ульяновск хотноо болсон кикбоксын аварга шалгаруулах тэмцээний дүн гарч, Зүүн хойт холбооны их сургуулийн хууль зүйн факультетын 4-р курсын оюутан Юлия Петрова 56 кг жинд хүрэл медаль хүртлээ.
Коронавирусээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан 2020 онд тус сургуульд элссэн Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн болон гадаадын бусад орнуудын оюутнууд хичээлдээ онлайнаар хамрагдах болж байна. Хил нээгдэх хүртэл тэд Microsoft Teams (Office 365) электрон сургалтын мэдээллийн бааз дээр суралцана.
9 сарын 1-нд элсэгчид сургуулийн дэргэдэх оюутны байгууллагуудтай танилцаж сургалт болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны чиглэлүүдтэй танилцлаа. Сургуулийн зүгээс хичээлийн хажуугаар оютнуудад зориулан хэрэгжүүлдэг олон төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан бөгөөд жилдээ ойролцоогоор 500 гаруй арга хэмжээ зохион байгуулагддаг байна.
Евразийн эдийн засгийн форум – энэ бол удаан хүлээсэн уулзалт, шинжлэх ухаан боловсролын салбарын шинэ харилцаа, хамтын ажиллагаа, дэлхийд данстай эрдэмтэн профессоруудын илтгэлүүд, оюутан сурагчдын шинжлэх ухаанд хийх анхны алхамууд юм. Энэ бол үндэсний болон дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлаар хэлэлцэх, туршлагатай экспертүүдийн дэмжлэгтэйгээр шинэлэг санаа боломжуудыг бодит болгох талбар юм.
Башкортостан улсын Засгийн газрын шадар сайдаар Азат Бадрановыг томиллоо. “Тэрээр үндэстэн ястан хоорондын харилцаа болон олон үндэстний хэл, соёл, зан уламжлалыг хадгалах болон бусад асуудлуудыг хариуцах болно” хэмээн тус улсын тэргүүн Радий Хабиров мэдэгджээ. Мөн хэлсэн үгэндээ Азат эх орондоо хайртай залуу хүний хувьд олон нийтийн ажил хийж байсан туршлага тус улсад бий болсон өндөр нэр хүндээрээ энэхүү албыг амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Буриадын улсын их сургууль нь Монгол улсын Засгийн газраас зохион байгуулсан ОХУ-ын Москва, Санкт-Петербург болон бусад хотуудад сурч буй монгол оюутнууд болон холимог гэр бүлүүдийн гишүүдийг эх оронд нь буцаан авчрах арга хэмжээнд оролцлоо. Орос дахь Монголын консулын газруудад эх орон руугаа буцах хүсэлт ирүүлсэн иргэдийн тоо 2000 гаруй байгаа ажээ. Иймд Монгол улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд иргэдээ татан авах ажиллагааг явуулсан юм.
Оросын тусгаар тогтнолын өдрийг угтан Орос/Зөвлөлтөд төгсөгчдийн МАВСУЗ холбоо нь Монгол-Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны хөгжлийн санаачилгаар ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ, ОШУСТ /РЦНК/-ийн удирдлагуудтай нөхөрсөг уулзалт зохион байгууллаа.
Буриадын аяныг зохион байгуулж дууссаны дараагаар Монгол улсын экс ерөнхий сайд С.Баяр нь Эрхүү хотод туслах “Эрхүүгийн хавар” маск хандивлах аяныг дахин зохион байгуулахыг санал гаргаж төсгөгчдийн холбооноос уг саналыг талархан хүлээж авсан билээ.
2020 оны 4 дүгээр сар. Дэлхий даяар коронавирус ихээр тархаж тэр дундаа хөрш Орос орон, хил залгаа Буриад улсад халдвар авагсдын тоо Оросдоо нэг хүнд амд ноогдох хэмжээгээрээ эхний байранд орж байсан. Энэхүү хүндхэн нөхцөл байдлын үед буюу 2020.04.11-ний өдөр Буриад улсын Засгийн газар Москва хотоос Улаан-Үдээр дамжин эх нутагтаа буцаж буй 126 монгол оюутныг хүлээж авч, Монгол-Оросын хил дээр хүргэж өгөх ажлыг хариуцлагатайгаар зохион байгуулж монголчууд бидэнд тусламж дэмжлэг үзүүлсэн билээ.