ОХУ-ын “Алтан намар” хөдөө аж ахуйн үйлдвэрийн үзэсгэлэн нь Орос улсын хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт ололт, амжилтуудыг танилцуулдаг хөдөө аж ахуйн чухал форум юм.
Сеченовын анагаахын их сургууль нь алсын зайны технологийг ашиглан сургалтын бүтэн цагийн "Их сургуульд элсэх бэлтгэл" хөтөлбөрөө зарлаж байна.
«Интерфакс» агентлаг нь «Их сургуулиудын үндэсний үнэлгээ» төслийн хүрээн дэх «Төрийн болон орон нутгийн захиргааны удирдлага» чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг Оросын их сургуулиудын талаарх үнэлгээг гурав дахь жилдээ танилцууллаа. САФУ (Северный Арктический Федеральный Университет буюу Умард арктикийн холбооны их сургууль ) нь тус үнэлгээнд анхны удаагаа топ 50-д багтаж 25 дугаар байр эзэлжээ.
РУДН (Российский Университет Дружбы Народов буюу Улс түмний найрамдлын улсын их сургууль) нь дэлхийн 912 их дээд сургуулиудаас 42 дугаар байранд жагсаж, Оросын хамгийн «ногоон» гэх тодотголыг хүртсэн цорын ганц Оросын их сургууль болжээ.
ОХУ-ын Засгийн газраас тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд зориулан жил бүр тэтгэлэг зарладаг уламжлалтай. Тус улс ирэх 2021 онд 100% үнэ төлбөргүй суралцуулах бакалавр, магистр, докторын 550 тэтгэлэг зарлахаар болсон байна.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020”-ыг өнөөдөр цахимаар нээлээ.
“ОХУ дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай” Холбооны хуулиар Оросын мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудад суралцагч гадаадын иргэд, иргэний харьяалалгүй хүмүүс сурангаа ажиллаж болдог болжээ.
Санкт-Петербургийн улсын Их Сургууль гадаад оюутнууддаа орос хэлний мэдлэг олгох тал дээр хэрхэн тусалдаг талаар тус Сургуулийн Нэмэлт боловсролын төвийн захирал Ольга Попова дэлхийн хамгийн хэцүү хэлүүдийн нэг болох орос хэлийг сургуулийн хүрээнд хэрхэн сурч болох талаар мэдээлэл өглөө.
Анхны үзэсгэлэн: 2019 оны 3 сарын 14-16-ны өдрүүд
Анхны үзэсгэлэн: 2018 оны 3 сарын 15-17-ны өдрүүд
Анхны үзэсгэлэн: 2017 оны 3 сарын 16-18-ны өдрүүд
2017 оны 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, БШСУСЯ-ны дэмжлэгтэйгээр ОШУСТ (РЦНК)-д “Оросын боловсролын үзэсгэлэн-2017” болж өнгөрсөн.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2018” өнөөдөр нээлтээ хийнэ.
"Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам БСШУЯ-тай хамтран ОХУ-ын их дээд сургуулиудад суралцуулах горилогчдын дунд сонгон шалгаруулалт явуулах ерөнхий операторын үүргийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.