Өнөөдөр “Оросын боловсролын үзэсгэлэн 2019” сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Татьяна Будаева, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгч болон Оросын тэргүүлэх 36 их, дээд сургуулиудын төлөөлөгчид оролцов.
ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг дөрөв дэх жилдээ энэ сарын 14-16-нд зохион байгуулагдаж байна.
Монголчуудын хувьд ОХУ-д суралцахад давуу тал их. Ирж, очих замын зардал харьцангуй хямд, зам харилцааны хувьд ойр дөт, харилцан визгүй, соёл, уламжлал, сэтгэлгээ төстэй гээд давуу тал олон байдаг.
Та болон таны хүүхэд цаашдын амьдралаа тодорхойлох чухал сонголтын өмнө зогсч байна уу? Дэлхийн түвшинд нийцсэн, өндөр мэргэшлийн, эрэлт хэрэгцээтэй ажилтан, манлайлагч болмоор байна уу?
ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг дөрөв дэх жилдээ энэ сарын 14-16-нд болно. Энэ тухай МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэй ОХУ-ын ЭСЯ-наас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн энэ сарын 16-ныг дуустал Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д болно.
Анхны үзэсгэлэн: 2016 оны 3-р сарын 17-19-ний өдрүүд
ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны тайлан сонгуулийн ээлжит IV чуулган 2020 оны 10 сарын 30-ны өдөр хуралдаж шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, гүйцэтгэх захирлаа томиллоо.
2020.10.21-ний өдөр ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооноос Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран “Төгсөгчдийг дэмжих клуб” байгуулах чөлөөт уулзалт-ярилцлага зохион байгууллаа.
9 сарын 25-26-ны өдрүүдэд Ельцин төв дээр Свердловск мужийн Засгийн газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Уралын бүс нутаг дахь аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох VIII “Большой урал-2020 олон улсын аялал жуулчлалын форум зохион байгуулагдлаа. Форумын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд 17 арга хэмжээ буюу бага хурал, дугуй ширээний уулзалтууд, үзүүлэх сургалтууд болон экспертүүдийн илтгэл лекцүүд зохиогдсон байна.
2019 оны эцсийн байдлаар тус сургуулийн оюутнуудын 2513 шинжилгээ, судалгааны нийтлэлүүд Wos, Scopus, РИНЦ сэтгүүлүүдэд хэвлэгджээ. Нийтлэлээрээ тэргүүлэх байруудыг анагаах ухаан, багшийн салбарынхан эзлэж байна.
9-р сарын 21-26-ны өдрүүдэд Зүүн хойт холбооны их сургууль дээр “Оюутны шинжлэх ухааны 7 хоног” арга хэмжээ болж, анх удаагаа эрдэм шинжилгээний бага хурал, семинар, олимпиад, шинжлэх ухааны лекц, үзүүлэх сургалтууд бүгд онлайн хэлбэрээр явагдах гэж байна.
Их сургуулийн инновацийн хөгжлийн нэг хэсэг нь шинэ нээлт ололтуудыг бизнес болгох зорилготой сургуулийн дэргэд инновацийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг байгуулах юм.
“Север” шинжлэх ухаан-боловсролын төвийг түшиглэн төсөл боловсруулах ба инженер бэлтгэх зорилготой үйлдвэрлэлийн кластер байгуулах гэж байна. Энэ талаар тус сургуулийн “Future skills: NEFU” олон улсын дэвшилтэт чадавхийг хөгжүүлэх төвийн захирал Роман Гоголев ТАСС агентлагт ярьжээ.
ЗХХИС-ийн OREH бизнес инкубаторын бойжигч Arctic Future Challenge уралдаанд шалгарч үлдлээ. Jera al төсөл нь “Арктикийн жилийн залуу стартап” болон Арктикийн жилийн залуу стартапуудын үндэслэгч” номинацуудад өрсөлджээ.