ЗХХИСургуулийн лицейн төгсөгч Анастасия Оконешникова: “Би байгалийн шинжлэх ухааны институтэд элсэж, “Үндсэн хэрэглээний хими” мэргэжлээр суралцаж байгаа. Багаасаа шинжлэх ухааныг сонирхож, эрдэмтэн болохоор төлөвлөж байсан. Хичээлийн эхний 7 хоногт л маш олон найзуутай боллоо. Зарим хичээлүүд зайнаас орж байгаа. Надад ерөнхий болон органик бус химийн хичээл хамгийн их таалагдаж байна”.
Евразийн эдийн засгийн форум – энэ бол удаан хүлээсэн уулзалт, шинжлэх ухаан боловсролын салбарын шинэ харилцаа, хамтын ажиллагаа, дэлхийд данстай эрдэмтэн профессоруудын илтгэлүүд, оюутан сурагчдын шинжлэх ухаанд хийх анхны алхамууд юм. Энэ бол үндэсний болон дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлаар хэлэлцэх, туршлагатай экспертүүдийн дэмжлэгтэйгээр шинэлэг санаа боломжуудыг бодит болгох талбар юм.
Уралын эдийн засгийн улсын их сургуулийн маркетинг, олон улсын менежментийн тэнхим болон Нидерландын Zuyd University of Applied Sciences сургуулийн хамтарсан олон улсын компанийг удирдах сурах CESIM компьютерийн бизнес-загварчлалын боловсролын технологийн хөтөлбөрт УрЭЗИС-ын 3-р курсын оюутнууд оролцлоо.
Якут мужид 2024 оноос өмнө өндөр технологийн парк, инновац хөгжлийн сан, 17 IT төвүүд байгуулах гэж байна. Эдгээр институтууд нь бүгд нэгдсэн системд ажиллах ба инноваци болон IT-ийн компаниудыг хөгжлийн үе шат бүрт нь дэмжин ажиллах юм.
Боловсролын салбарын дэлхийн тэргүүлэх рейтингийн Times Higher Education (THE) агентлагаас 9 сарын 2-нд 17 дахь удаагийнхаа дэлхийн шилдэг сургуулиудын рейтингийг тогтоолоо. Уг рейтингэд дэлхийн 92 орны 1527 их сургууль багтаж, Зүүн хойт Холбооны их сургууль болон ОХУ-ын 48 их дээд сургуулиуд оржээ.
Гадаад оюутнууд 7 хоногийн 5 өдөр, өдөрт 3 академик цагаар зайны сургалтанд суралцаж, хичээлийн хуваарийг цагийн зөрүүг тооцон оюутан нэг бүрт гаргах юм байна.
ЗХХИС-ийн “Сувилагч” –ийн тусгай дунд мэргэжил ирээдүйн эрүүл мэндийн салбарын чадварлаг мэргэжилтэнгүүдийг бий болгоно” хэмээн тус сургуулийн тэнхимийн эрхлэгч Николай Дъячковский хэлжээ.
Буриадын улсын их сургууль нь 2020 оныхоо бакалавр, магистр, специалитет, аспирантурын сургалтын хөтөлбөрүүддэээ элсэлтийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Башкирын улсын их сургуулийн гадаадын иргэдийн бэлтгэл анги нь ОХУ-ын БШУЯамнаас албан ёсоор санал болгодог холбооны түвшний хэлний бэлтгэл ангиудын жагсаалтад ордог бөгөөд өнөөдрийн байдлаар 50 гаруй орнуудаас ирсэн оюутнуудыг анагаах ухаан-биолог, инженер-техник технологийн, хүмүүнлэгийн, эдийн засгийн болон байгалийн шинжлэх ухааны гээд 5 үндсэн чиглэлээр бэлтгэж байна.
Эрхэм оюутнууд, багш, эцэг эхчүүд ээ! ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвлөмжийн дагуу тухайн бүс нутагт цар тахлын тогтвортой тайван байдал байгаа тохиолдолд НАБУИС (Сибстрин) нь 2020.09.01-нээс хичээлийн шинэ жилийн сургалтаа сургуулийн танхимууддаа өдрийн анги болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр эхлэх гэж байна.
Башкортостан улсын Засгийн газрын шадар сайдаар Азат Бадрановыг томиллоо. “Тэрээр үндэстэн ястан хоорондын харилцаа болон олон үндэстний хэл, соёл, зан уламжлалыг хадгалах болон бусад асуудлуудыг хариуцах болно” хэмээн тус улсын тэргүүн Радий Хабиров мэдэгджээ. Мөн хэлсэн үгэндээ Азат эх орондоо хайртай залуу хүний хувьд олон нийтийн ажил хийж байсан туршлага тус улсад бий болсон өндөр нэр хүндээрээ энэхүү албыг амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ жил 5 дахь жилдээ Ган хийцийн хөгжлийн Ассоциацаас зохион байгуулагдаж байгаа олон улсын STEEL2REAL’2020 төслийн уралдаанд тус суруулийн оюутнууд ээлжит амжилтаа олон улсын түвшний өндөр мэдлэг ур чадвараа нотлон, уг сургуулийн Вероника Макарова болон Меруерт Саржанова нараар ахлуулсан багууд 3 шагналын 2-ыг нь авлаа.
Д.Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль нь (Улаан-Үүд) гадаад иргэдийг “Орос хэлийг гадаад хэлний хувьд сурах” сургалтандаа урьж байна. Сургалтын үйл явц нь орос хэлний мэдлэгийн түвшнээс хамаараад хэд хэдэн түвшинд явагдана. Үүнд: анхан шатны анги (Үндсэн шат), дунд шатны анги (Анхан сертификатын түвшин), гүнзгийрүүлсэн анги (2 дахь сертификатын түвшин) байна. Курсыг төгссөний дараа сертификат олгоддог.
Башкирийн улсын их сургуулийн Стерлитамаксын салбар сургууль нь "Башкирын зөгий" хэмээх башкирын зөгийн балыг дэлхийн зах зээлд гаргах тоон платформыг бүтээжээ
Оросын үндэсний "Интерфакс" мэдээллийн группын "Үндэсний их сургуулиудын рейтинг"-ээр Башкирын улсын их сургууль нь ОХУ-ын их сургуулиудаас Пермийн үндэсний судалгааны политехникийн их сургуулийн хамт 57-58-р байранд орж, Башкир улсын хэмжээнд тэргүүлэх чансаагаа хадгалж чадлаа. Сүүлийн жилүүдэд тус сургууль нь олон улсад болон Орос улсдаа өөрийн байр сууриа тогтмол дээшлүүлж байгаа бөгөөд ОХУ-ын "холбооны", "үндэсний", "тулгуур" гэсэн статустай сургуулиудыг ч ардаа орхижээ.