ЗХХИС-ийн OREH бизнес инкубаторын бойжигч Arctic Future Challenge уралдаанд шалгарч үлдлээ. Jera al төсөл нь “Арктикийн жилийн залуу стартап” болон Арктикийн жилийн залуу стартапуудын үндэслэгч” номинацуудад өрсөлджээ.
Якут мужид 2024 оноос өмнө өндөр технологийн парк, инновац хөгжлийн сан, 17 IT төвүүд байгуулах гэж байна. Эдгээр институтууд нь бүгд нэгдсэн системд ажиллах ба инноваци болон IT-ийн компаниудыг хөгжлийн үе шат бүрт нь дэмжин ажиллах юм.
Боловсролын салбарын дэлхийн тэргүүлэх рейтингийн Times Higher Education (THE) агентлагаас 9 сарын 2-нд 17 дахь удаагийнхаа дэлхийн шилдэг сургуулиудын рейтингийг тогтоолоо. Уг рейтингэд дэлхийн 92 орны 1527 их сургууль багтаж, Зүүн хойт Холбооны их сургууль болон ОХУ-ын 48 их дээд сургуулиуд оржээ.
Энэ жил 5 дахь жилдээ Ган хийцийн хөгжлийн Ассоциацаас зохион байгуулагдаж байгаа олон улсын STEEL2REAL’2020 төслийн уралдаанд тус суруулийн оюутнууд ээлжит амжилтаа олон улсын түвшний өндөр мэдлэг ур чадвараа нотлон, уг сургуулийн Вероника Макарова болон Меруерт Саржанова нараар ахлуулсан багууд 3 шагналын 2-ыг нь авлаа.
Д.Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль нь (Улаан-Үүд) гадаад иргэдийг “Орос хэлийг гадаад хэлний хувьд сурах” сургалтандаа урьж байна. Сургалтын үйл явц нь орос хэлний мэдлэгийн түвшнээс хамаараад хэд хэдэн түвшинд явагдана. Үүнд: анхан шатны анги (Үндсэн шат), дунд шатны анги (Анхан сертификатын түвшин), гүнзгийрүүлсэн анги (2 дахь сертификатын түвшин) байна. Курсыг төгссөний дараа сертификат олгоддог.
Башкирийн улсын их сургуулийн Стерлитамаксын салбар сургууль нь "Башкирын зөгий" хэмээх башкирын зөгийн балыг дэлхийн зах зээлд гаргах тоон платформыг бүтээжээ
Оросын үндэсний "Интерфакс" мэдээллийн группын "Үндэсний их сургуулиудын рейтинг"-ээр Башкирын улсын их сургууль нь ОХУ-ын их сургуулиудаас Пермийн үндэсний судалгааны политехникийн их сургуулийн хамт 57-58-р байранд орж, Башкир улсын хэмжээнд тэргүүлэх чансаагаа хадгалж чадлаа. Сүүлийн жилүүдэд тус сургууль нь олон улсад болон Орос улсдаа өөрийн байр сууриа тогтмол дээшлүүлж байгаа бөгөөд ОХУ-ын "холбооны", "үндэсний", "тулгуур" гэсэн статустай сургуулиудыг ч ардаа орхижээ.
Дэлхийн их сургуулиудын чансааг тогтоогч ARES агентлагийн эрэмбээр Д.Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль нь ВВ+ индекс бүхий үйл ажиллагааны өндөр үзүүлэлттэй номинацид шалгарчээ.
Тус сургуулийн ректоратын шийдвэрээр магистраар сурч буй оюутнуудынхаа тэтгэлгийг 40%-иар нэмэгдүүлж 5320 рубль /213,000₮/ болголоо. Харин эхний семестрийнхээ шалгалтыг хугацаандаа амжилттай өгсөн тохиолдолд 7890 рубль /316,000₮/ авах юм байна.
ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам нь тус сургуулийн физикийн онлайн лабораторийн ажлуудыг зайны сургалт руу шилжих амжилттай кэйсээр тодорхойллоо.
Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль нь ОХУ-ын Залуучуудын асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн дэмжлэгтэйгээр 2020.08.14-18-ны өдрүүдэд Москвагийн санхүү-хуулийн их сургуультай хамтран залуу бизнес эрхлэгчдэд зориулсан цогц арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна.
Дорж Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид өнөөдөр 75 сонсогч суралцаж байгаагаас 10 монгол сонсогч орос хэл соёлыг судлан суралцаж байна.
Их Британийн Quacquarelli Symonds (QS) судалгааны байгууллагаас дэлхийн шилдэг их, дээд сургуулийн 2020 оны чансааг танилцуулжээ. Тус жагсаалтад ОХУ-ын 25 их, дээд сургууль багтсан байна.
Forbes сэтгүүлийн чансаагаар ОХУ-ын Үндэсний технологийн судалгааны их сургууль болох НИТУ «МИСиС» тус улсын шилдэг сургуулиар тодорчээ.